БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод Хятад-орос-монголын худалдааны 5 дахь үзэсгэлэн ярмаг гарч байна. Гурван орны хооронд худалдаа-эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал тавцан болж байгаа энэ үзэсгэлэн ярмагийг үүнээс өмнөд дөрвөн удаа амжилттай зохион байгуулсан юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 300 орчим тэр дундаа гадаа 70 гаруй үзэсгэлэнгийн танхимыг тоногложээ. Үзэсгэлэн ярмагт Орос, Монгол, Хятадын 250 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр байгуулах гэрээ хэлэлцээний хэмжээ өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдэх таамагтай байна.