Оросын “ТВ Центр” телевизийн сувгийн олон улсын хувилбарыг Ази, хойд Африк, Ойрх Дорнодод оршин суугаа орос хэлээр яридаг үзэгчид 8-р сараас хүлээж авсан. Харин одоо “ТВ Центр” телевизийн сувгийн олон улсын хувилбарыг Египет, Сири, Израиль, Арабын нэгдсэн Эмирт улс, Турк, Ливан, Хятад, Энэтхэг, Монгол, Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Таиланд зэрэг 30 орон хүлээж авна. Энд 6 сая гаруй хүн орос хэлээр яридаг байна. Эй-Би-Эс-1 хиймэл дагуулаас “ТВ Центр-Интернэшнл” / Ти-Ви-Си-Ай / сувгийг дамжуулж байна. Ти-Ви-Си-Ай сувгийг Эй-Би-Си хиймэл дагуулаас задгай горимоор дамжуулдаг тул телевиз үзэгчид үүнийг дамжуулж эхлэх эхний өдрөөс үнэ төлбөргүй авах боломжтой.