Сибирийн цэргийн тойрогт “Дархан-2” орос-монголын хамтарсан тактикийн тусгай сургуулилтад оролцох хэд хэдэн анги нэгтгэлийн бэлтгэл бараг дуусч байна. Төлөвлөгөөний шинжтэй энэ сургуулилт энэ оны 8-9-р сард Монгол улсын нутаг дэвсгэрт болно. Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайд Орос улсад айлчлах үеэр “Дархан-2” сургуулилт явуулахаар тохиролцсон юм. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн анги, нэгтгэлийн бэлтгэл, зэвсэг, техникийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэхэд хээрийн сургуулилт чиглэжээ. 2008 оны 11-12-р сард болсон “Дархан-1” хээргийн хамтарсан сургуулилтад 400 гаруй цэрэг оролцож, 100 гаруй нэгж техник ашигласан билээ