Орос улсын Гадаад хэргийн яам Япон улсаас Москвад суугаа элчин сайдын яаманд Японоос Өмнөд Курилд олгож байгаа хүмүүнлэгийн тусламж авахаа зогсоохоор шийдсэнээ оросын тал мэдээллээ. Манай тоймч Александр Редченко дэлгэрэнгүйг хүргэнэ. 1990-ээд оноос тусламж үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа японы талд илэрхийлжээ. 1994 онд хор хөнөөлтэй газар хөдлөлтийн улмаас өмнөд Курилийн нийгэм-эдийн засгийн бэрхшээлтэй асуудал гүнзгийрч, үүнийг даван туулахад Япон улс дэмжлэг үзүүлсэн гэж Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тэмдэглэв. Цаашид японы хүмүүнлэгийн тусламж шаардлагагүй болохыг мөн тайларлажээ. Орос, Японы хаяа дэрлэн орших газар нутагт хүний амь амьдрал, эрүүл мэндэд заналхийлсэн онц байдал тохиолдовол урьдын адил хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хамтран ажиллана гэж оросын тал тэмдэглэллээ. Өмнөд Курилийн арал нь японы нутаг дэвсгэрийн “салшгүй” хэсэг хэмээн Японы хуулинд саяхан өөрчлөлт оруулсан тул хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзах шийдвэр гаргаагүй болохыг Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Японы хуулинд ийм өөрчлөлт орохоос өмнө хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзах шийдвэр гаргасан юм. Энэ асуудлаарх Орос улсын тайлбарыг Японы тал бүрэн хүлээж авч байна гэж Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Такэо Кавамура мэдэгдэв. Япон улс Орос улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, үүнтэй холбогдуулан нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж тэр тэмдэглэллээ. Энэ асуудлаарх Засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй гэж Кавамура хэллээ. Засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй гэдэг нь тухайлбал Японы парламентын баталсан тус арал “японы язгуур нутаг дэвсгэр” хэмээн зарласан хуулийн тогтоолыг хэлж байна.  Энэ үнэхээр харамсалтай шийдвэр байна гэж Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко хэлллээ. Бид одоо үүнийг анхааралтай судалж, ойрын үед энэ баримт бичгийг үнэлсэн дэлгэрэнгүй тайлбар өгнө. Орос улсын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга асан, өдгөө НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин энэ асуудлаар эрс мэдэгдэл хийв. Японы парламент Өмнөд Курилийн арлын статусын талаар өдөөн хатгасан шийдвэр гаргалаа хэмээн тэр үзэж байна. “Эхлээд дайнд ялаад, дараа нь өөр дүр зурагтай газрын зураг гарга л даа” хэмээн Рогозин мэдэгдлээ. “Японы парламентын гишүүд дэлхийн газрын зургийг шинээр зураглан гаргасан ч, Өмнөд Курилийн ганц ч чулуу Японых болохгүй. Энэ бол манай газар нутаг, тэгээд цэг” гэж тэр хэлэв. 
Улсын их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн орос-японы харилцааны асуудал эрхэлсэн шинжээч, шинжлэх ухааны доктор Юрий Столяров энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, Нутаг дэвсгэрийн асуудал хоёр талын бүх цогц харилцаанд дарамт болж байгааг би хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг шийдэх ёстой гэдэгтэй ч санал нэг байна. Өмнөд Курилийн арлыг тойрсон асуудал маргаантай гэж үзэхгүй байна. Энэ арал Орос улсад харьяалагддаг. Миний бодож байгаагаар Токио яриа хэлэлцээнд бэрхшээлтэй асуудлыг мухардалд оруулж, түншдээ байнга дарамт үзүүлж, үүссэн нөхцөл байдлаас гарах гарц хайхад хүргэх стратеги баримталж байна. Түншүүд гарц хайхдаа мэдээж алдаа гаргаж, японы тал үүнийг ашиглахыг эрмэлзэж байна. “Энхийн гэрээ” япон хувилбарыг оросуудад хүлээлгэхэд ийм байдал ажиглагдаж байна гэж тэр ярилаа.