Москва орчмын Жуковскт 8-р сарын 18-23-нд болох МАКС агаар-сансрын олон улсын 9 дэх үзэсгэлэнг сонирхогчид Супержет-100 бүс нутгийн нисэх онгоцны нислэгийг ажиглаад зогсохгүй дотоодын шинэ нисэх онгоцыг үзэх боломжтой. Супержет-100 нисэх онгоцыг энэ зун францын Ле Бурже үзэсгэлэнд дэлхийн улс оронд танилцуулсан билээ. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Виктор Христенко МАКС-2009 үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны хуралдааны үеэр энэ тухай уламжлав. Хямарлыг үл харгалзан энэ удаагийн үзэсгэлэн өмнөх жилийнхээс дутахгүй сонирхолтой үзмэртэй гэж тэр хэлсэн юм.