Иракт цуврал алан хядах ажиллагааны улмаас 40 гаруй хүн амь үрэгдэж, 150 хүн шархадсан байна. Хоёр ачааны тэрэг зэрэг мина ачсан дөрвөн машин өнөөдөр өглөө нийслэл Багдад, Мосул хотод дэлбэрсэн тухай хиймэл дагуулын “Аль-Арабия” телевиз уламжиллаа. Тэнд 35 байшин сүйрчээ. Өнгөрсөн баасан гаригт амиа золиослогч этгээд Мосул хотын шиитийн сүмийн дэргэд өөрийгөө дэлбэлэх үеэр 40 орчим хүн амь насаа алдсан билээ.