Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэлхийн хямарлыг гэтлэх асуудлаар Орос улсын улс төрийн тэргүүлэх намын удирдагчидтай зөвлөлдөж байна. Энэ сэдэв болон нийгмийн асуудал, 2014 оны өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажил, дунд сургуульд улсын нэгдсэн шалгалт авах зэргийг төрийн тэргүүн өнөөдөр Сочи хотноо “Нэгдсэн Орос улс нам”, Коммунист нам, Либерал ардчислан нам, “Шударга Орос улс” намын удирдлагатай уулзахдаа хэлэлцэнэ. Уламжлал болон тогтсон энэ уулзалтаар тодорхой шийдвэр гаргах юм. Энэ удаагийн зөвлөлгөөн Хар далайн амралт сувилалын газар албан бус шинжтэй болж байна. Улс төрч, янз бүрийн хүчний төлөөлөгчид албан бус нөхцөлд улс оронд тулгараад байгаа чухал асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжтой юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ мэт уулзалт нь улс оронд ардчилсан хэм хэмжээг хөгжүүлэхэд түлхэц болж байна гэж шинжээчид дүгнэжээ.