Оросын ИНГЕОКОМ, швейцарийн Botta Management Group, америкийн архитектурын POPULOUS товчоо 2014 онд Сочи хотод болох олимпийн наадмын олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлын тендерт оролцох консорциум байгууллаа. ИНГЕОКОМ Сочи хотын олимпийн объект барихад оролцож байгаа бөгөөд Олимпийн мөсөн ордоны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч юм. Цюрихт ФИФА-ийн төв байр, Прага хотод Мөсөн ордон, Лондонд Уэмблийн цэнгэлдэх хүрээлэн барьж байсан Швейцарь, Америкийн компаниудын хувьд энэ нь Орос улсад хэрэгжүүлэх анхны томоохон төсөл байна. Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд 2014 оны олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол болно.