Казань хотод хэт даврах үзэл, терроризмын эсрэг тэмцэл сэдэвтэй Бүх оросын лалын залуучуудын гурав дахь наадам өнөөдөр нээгдэж байна. Наймдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх форумд Поволжья, Урал, Сибирь, Хойд Кавказ зэрэг 30 гаруй бүс нутгийн төлөөлөгчид ирлээ. Форумын хөтөлбөрт шашны боловсролын бэрхшээлтэй асуудал, орчин үеийн мэдээллийн нийгэмд залуучуудын байр суурь, глобалчлалын үйл явцад лалын шашны гүйцтгэх үүрэг зэрэг сэдвийг хэлэлцэх дугуй ширээний уулзалт, лалын шашны төлөөлөгчид, эртдэмттэй уулзах юм. Мөн Коран судрын уншигчдын уралдаан, “Сабантуй” үндэсний баяр, янз бүрийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.