“Гахайн томуу” хэмээн нэрлэж байгаа А/Н1N1 вирусын эсрэг шинэ вакциныг АНУ-ын анагаах ухааны төвд туршиж байна. Вакциныг эхлээд насанд хүрсэн, эрүүл хүнд туршина. Сайн дурын хүмүүст хоёр удаа тарилга хийсэн байна. АНУ-д 1976 онд зайлшгүй үндсэн дээр ийнхүү дархлаажуулж байжээ. Тэр үед саа эсвэл аминд ч хүрч болох Гийена-Барре хамшинж гэгч өвчнөөр хэд хэдэн хүн нас барсан юм. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр дэлхийд А/Н1N1 томуугаар 100 мянга гаруй хүн өвдөснөөс 549 хүн нас барсан байна. ДЭМБ 40 гаруй жилд анх удаа тахлын аюул заналын дээд түвшин зургаан балл болсныг 6-р сарын 11-нд албан ёсоор зарласан билээ. Орос улс 10-р сард шинэ томуугийн эсрэг вакцинаа бүтээх бодолтой байна.