Афганистан дахь америкийн цэргийн тоог нэмэгдүүлэхийг Вашингтон үгүйсгэхгүй байна гэж Үндэсний Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АНУ-ын ерөнхийлөгчийн туслах Жеймс Жонс мэдэгдэв. Энэ улсын дор хаяж 10 жилийн турш тогтворжуулна гэж нэр хүндтэй хэд хэдэн шинжээчийн дүгнэлтийг тэр эрс үгүйсгэсэн байна. Афганистаны байдлыг хэвийн болгох Барак Обамын шинэ стратеги үйлчилж байгаа эсэхийг ирэх оны төгсгөлд шүүн хэлэлцэх боломжтой гэж Жонс хэлсэн юм. Афганистаны ажиллагаанд АНУ Иракт явуулсан кампанит ажилд зарцуулснаас илүү хөрөнгө зарцуулах юм. Вашингтон энэ дайнд 220 гаруй тэрбум доллар зарцуулсан байна.