Өмнөд Солонгос хиймэл дагуул бүхий пуужин хөөргөх тухайд “зургаагийн бүлгийн орнууд” ямар хариу үйлдэл үзүүлэхийг БНАСАУ ажиглаж байна. Умард Солонгосын ЦТАК мэдээллийн агентлагаар тараасан тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд энэ тухай дурджээ. Өмнөд Солонгос пуужин хөөргөх асуудлаар зургаан талын яриа хэлэлцээнд оролцогч талуудын байр сууринаас “БНАСАУ-ын талаар тэгш байх, тусгаар тогтнолыг хүндэтгэх зарчим үйлчилж байгаа эсэх нь эргээд тодорхой болно”. БНАСАУ 4-р сард пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасныг Пхеньян үүнтэй холбогдуулан сануулсан юм. “Өмнөд Солонгос пуужин харвахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаах эсэхийг бид ажиглаж байна” гэж БНАСАУ-ын мэдэгдэлд дурджээ.