Мексикийн Гвадалахара хотод Хойт Америкийн улсуудын төрийн тэргүүнүүдийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ. Мексик, АНУ-ын ерөнхийлөгчид Фелипе Кальдерон, Барак Обама болон Канадын ерөнхий сайд Стивен Харпер нар эдийн засгийн хямралаас хэрхэн гарах асуудал, Гондурасын байдлыг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэж байна. 6-р сарын 28-нд тус улсад цэргийн эргэлт болж ерөнхийлөгч Мануэль Селайяг улс орноос нь хүчээр хөөж Коста-Рика улс руу гаргасан. Парламентын дарга байсан Роберто Мичелетти ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон юм. Бослого гаргагчдыг дэлхийн хамтын нийгэмлэг эрс шүүмжилсэн билээ.