Франц улс, шуугдэж байгаа францийн иргэн эмэгтэй Клотильд Ресс болон франц ираны давхар иргэншилтэй тус улсын элчин сайдын яаманд ажиллаж байсан Назак Афшар нарыг нэн даруй суллахыг Иран улсаас шаардлаа. Ираны төр засаг тэднийг тагнуул хийсэн гэж буруутгаж байгаа юм. Эмэгтэй хүнийг буруутгаж байгаа нь ямарч үндэслэлгүй гэж Францийн ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулд Махмуд Ахмадинежад ялалт байгуулахад дургуйцсэн сөрөг хүчний Тегеранд 6-р сард үүсгэсэн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэж тэр эмэгтэйг буруутгаж байна. Тэд цагдаа нартай мөргөлдсний улмаас 27-н хун нас барсан билээ.