Кюсю өмнөд аралын японы энэ хотыг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдсний 64-н жилийн ойг тохиолдуулан Нагасаки хотод гашуудлын цуглаан боллоо. Уламжлал ёсоор орон нутгийн цагаар 11:02 минутад дурсамжийн энх тайвны паркд олон мянган хүн 1 минут чимээгүй зогслоо. 1945 оны 8-р сарын 9-нд америкийн Б-52 онгоцноос хаясан «Будуун» нэртэй плутонын бөмбөг яг энэ цаг мөчид хот дээр дэлбэрсэн билээ. Бөмбөг дэлбэрсний дараа болон эхний хагас жилд 74-н мянган хүн нас барсан бөгөөд өдий хэмжээний хүн шархадсан юм. Энэ дэлбэрэлтийн улмаас болж өвчилсөн хүний тоо 140-н мянга гаруй болоод байна. 3-н өдрийн өмнө японы Хиросима хотод хийсэн америкийн атомын дайралтаас болж тус хотын 250-н мянган хүн нас барсан билээ.