Уушигны тахал илэрсэн хотод гаргасан карантиныг Хятадад цуцаллаа. Энэ аюултай халдварт өвчний халдвар сүүлийн долоо хоногт илрээгүй тул карантиныг цуцлах шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа гаргасан байна.Уушигны тахал 7-р сарын 30-нд Зыкэтань хотод гарсан юм. Энэ өвчин агаарын замаар халдварладаг бөгөөд богино хугацаанд олон хүнийг үхүүлэх магадлалтай. Уушигны тахалаар 12 хүн өвчилсөн бөгөөд 3 нь үхжээ. Одоо нутгийн 9-н хүн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд бие нь гайгүй байна. Өвчилсөн хүмүүстэй ойр байсан 332 хүнийг карантинаас гаргасан байна. Энэ өвчний тахалын улмаас Хятад руу зорчихгүй байхыг, Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко оросуудад уриалсан билээ.