Гол төлөв албанууд нутагладаг энэ хязгаарын Партеш тосгонд сербийн гэр бүлийн 2-ыг хороосон үндсний шинжтэй гэмт хэргийн нотолгоо олоогүй гэж Косовогийн цагдаагийн газар мэдээллээ. 60-н настай Траянки Петкович, 65-н настай Богдан Петкович нарын цогцосыг баасан гаригт хөрш нь гэрт нь харсан бөгөөд цагдаа дуудсан байна. Энэ гэмт хэрэг Партешд байдалыг хурцатгаж байна. Тосгоныхон Косовод үлдсэн сербүүдийг эндээс зайлуулах гэж сэтгэл санааны дарамт үзүүлэхийн тулд ундэстэн хоорондын мөргөлдөөн үүсгэх гэж үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байна. Сербийн засгийн газрын Косовогийн асуудал хариуцсан сайд Горан Богданович серб гэр бүлийн хоёрын амь насыг бүрлэгсэн явдлыг эрс шүүмжлээд, ЕХ-ны бүлэг алагчлалгүй мөрдөн байцаалт явуулахыг шаардлаа.