2008 оны 8-н сард Гүржийн дайралтанд өртөж амь үрэгдсэн хүмүүсийг өнөөдөр Өмнөд Осетд гашуудан дурсаж байна. Энэ цэргийн ажиллагаанд өртөж орон гэргүй болоод одоо хүртэл оросын хотуудад амьдарч байгаа хүмүүс болон Өмнөд Осетчууд энэ гашуудлын өдрийг тэмдэглэж байна. 8-р сарын 8-нд шилжих шөнө Цхинвал хот болон гүржид байдаг осетины тосгоныг их буугаар буудаж, бөмбөгдөж эхэлсэн бөгөөд дараа нь гудамжны дайн эхлсэн. Дайнаас амь гарахын тулд дүрвэж явсан машинтай хүмүүсийг Зарийн замд Гүржийн хуягт техникууд дайрч байсан. ОХУ, Осетийн зэвсэгт хүчин Гүржийн түрэмгийлэгчдийг улсынхаа хилээс гаргачихаад байхад ч энгийн номхон иргэд, БН улсаа хамгаалагчдын үхэл үргэлжилж байсан юм. Тэр үед ч гүржийн их буучид Цхинвал хотыг буудсаар байсан бөгөөд гүржийн армийн тарж бутарсан бүлгүүд энгийн номхон иргэдийг буудаж алсаар байсан. Энэ будилааны үеэр оросын 60-н цэрэг, хэдэн зуун өмнөд осетчууд нас барсан гэж Оросын БХЯ мэдээлсэн билээ.