Оросын экипажийн 15-н хүний бүрэлдхүүнтэй «Арктик Си» ачааны хөлөг онгоц португалын эрэг хавийн Атлантын далайд сураггүй алга боллоо гэж «Морской бюллетень-Совфракт» хэвлэлийн сайтад мэдээлжээ. Энэ хөлөг 8-р сарын 4-нд Алжирын Беджайя боомтод ирэх ёстой байсан бөгөөд 7-р сарын 24-нд холбоо тасарсан, Балтын тэнгист дайралтанд өртсөн бололтой гэж тус сайтын редактор Михайл Войтенко хэлсэн байна. Өөрсдийгөө цагдаагынхан гэж танилцуулсан дээрэмчид экипажийнхнийг хүлээд 12 цагын турш ямар нэг юм эрсэн боловч юу ч олоогүй бөгөөд эд зуйл, мөнгий нь авалгүй явсан байна. Энэ дайралтын үед хэдэн далайчин шархадсан байна.