Бүс нутгийн болон даяарчлалын аюулгүй байдлыг хангахад хандах хуучирсан хандлагыг дахин харж үзэхийг Орос улс шаардаж байна.Ноднин жилийн 8-н сард Өмнөд Осетид Гурж улс халдан довтолохыг таслан зогсоох ажиллагаанд оролцсон оросын цэргүүдийг шагнахдаа Емнед Осетийн нийслэл Владикавказд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Гүрж улс Өмнөд Осетид халдан довтолсон нь Кавказийн улс төрийн газрын зургийг өөрчилөхөд хүргэсэн. Өмнөд Осет, Абхаз улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь цорын ганц зөв зам байсан гэж тэр хэллээ. «Зөвхөн ийм замаар л Кавказын бүсийн аюулгүй тогтвортой байдал хүмүүсийн амь насыг аварч болох байсан. Оросын шийдвэрийг дахин авч үзэх арга байхгүй гэж тэр онцлон тэмдэглэлээ.