Оросууд хуучин цагт хэрхэн хуримладаг байсан. Өнөөгийн залуу үе хуримын энэ уламжлалаас юу өвлөсөн, сүүлийн үед хуримын ямар дэг жаяг бий болсон зэргийг “Аз жаргалын байр зүй: 19-р зууны эцсээс 21-р зууны эхэн хүртлэх орос хурим” үзэсгэлэн өгүүлнэ.
Москва хотын үзэсгэлэнтэй газруудын нэг Царыцино музей-дархан цаазат газар үзэсгэлэн нээгдлээ. Энэ газрыг тохиолдлоор сонгоогүй. Саяхныг болтол дурлалт хосууд балгас бүхий Царыцыно дархан цаазад газар очдог байв. Харин өнөө үед ордон болон цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварласны дараа энд гэрлэж буй хосууд байгалийн сайхан, гайхалтай архитектур бүхий байгууламжийн өмнө гэрэл зургаа татуулахаар байнга ирдэг болжээ. Царыцыно музей-дархан цаазат газар саяхнаас гэр бүл, хайр сэтгэл, үнэнч байх өдрийг тэмдэглэг нийслэлийн төв болсон юм. Одоо хүний амьдралын аз жаргалтай үйл явдалд зориулсан үзэсгэлэн нээгдлээ. Музейн үзмэр хуримын дэг жаягт музей-угсаатны өнгө аястай үндэсний соёлын “хуучин” уламжлал төдийгүй орчин үеийн уламжлалыг харуулжээ. Өнгөрсөн зуунаас манай үе хүртэл хүмүүс хэрхэн хуримлаж байсныг хувцас, чимэглэл, бичиг баримт, гэрэл зураг, дүрс бичлэг зэргээс харж болно. Эртний эд зүйлийн дэлгүүрээс хуримын даашинз, “эмээгийн авдарнаас” бүрх малгай, 19-р зууны хуримын бөгж, улс орны янз бүрийн хотын янз бүрийн өрхөд хадгалж байгаа хувийн эд зүйлд байгаа зөвлөлтийн үеийн хуримын ил захидал зэргээс музейн үзмэр бүрдэж байна. Петербургийн зураач-загвар зохион бүтээгч Ольга Морозова “хуримын музей” байгуулахаар санаачилжээ. Тэрээр гэрлэхдээ өөрөө урласан хуримын даашинзаа өмссөн юм. Дараа нь түүний дүү, найз охид нь гэрлэхдээ түүний оёсон даашинзаар гоёжээ. Даашинз маань бүгдэд нь таарч байсан гэж Ольга Морозова ярилаа. Таван хурим дамжсан даашинз өмссөн хүндээ аз жаргал авчирдаг гэж үздэг. Тэр үед зургаа дахь даашинз зайлшгүй хэрэгтэй…
Зөвлөлт засгийн үед Орос улсын түүхэнд цөөн хос сүмд гэрлэхээр зориглосон байдаг. Харин хуримын бөгж, хуримын цагаан даашинз зэрэг нь тэр үед хуримын салшгүй хэсэг байна. Хүнд жилүүдэд ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орон туйлдаж байх үед уран гартнууд даавууны өөдөс, тюль хөшиг зэргээр сүйт бүсгүйд даашинз оёхоор уран сэтгэмж, ухаанаа уралдуулж байсан. Үзэсгэлэнд онцгой түүхтэй үзмэр бий. Сүйт бүсгүй хархүүгээ фронтоос ирэхийг хүлээж хуримын даашинзаа 10 жил хадгалжээ. Сүйт хархүү дэлхийн хоёрдугаар дайныг дуусгаад эргэж ирж, тэд хуримаа хийсэн азтай тохиолдол юм. Үзэсгэлэнг үзсэн зарим хүнд гунигтай бодол орж ирдэг. Үзэгчдийн нэг зураач Максим Волга сэтгэгдлээсээ хуваалцахдаа: Хурим бол аз жаргал, ариун үйлдлийг илтгэдэг, бид чанарыг алдагдуулжээ. Магадгүй зураач нөхцөл байдлыг ерөнхийд нь нэлээд хэтрүүлж байж магадгүй юм. Эрэгтэй, эмэгтэй хүний харилцааны түр зуурын бус үнэт зүйлийг санагдуулах үзэсгэлэн цаг үе олсон бас гайхалтай юм.
<сонсох>