Орос улсын өмнөд хэсэг болон Поволжье, Өвөрбайгальд удахгүй Дотоод хэргийн яамны суворовын гурван цэргийн сургууль байгуулна. Ерөнхий сайд В.Путин энэ зарлигт гарын үсэг зурлаа. Суворовын сургуулийг Астрахани, Елабуг, Читад байгуулна. Эхний сургууль 225 сурагчтай, хоёр, гурав дахь сургуульд тус бүр 150 хүн суралцана. Одоогоор Орос улсад Дотоод хэргийн яамны харьяа 2, Батлан хамгаалах яамны харьяа 8 нийт 10 сувуровын сургууль байна. Дайны дараа ЗХУ-д олон өнчин хүүхэд хоцроход улсын бүрэн хангамжтай, цэрэгжсэн сургуулийг анх байгуулсан юм.