Ставропольскийн хязгаарын Пятигорск хотод “Орос улсын далавч-2009” нисэх онгоц сонирхогчдын чуулган, залуучуудын анхны нисэх онгоцны форум болж байна. “Южный” нисэх буудалд болох форумын үндсэн арга хэмжээнд спорт болон хөдөө аж ахуйн зориулалттай нисэх онгоц оролцоно. Форумын хөтөлбөрт үзүүлэх нислэг, нисэх онгоцны салбарын инновацийн хэд хэдэн төслийг танилцуулна. Ставрополийн нисэх онгоц зохион бүтээгч Александр Бегак хөдөө аж ахуйд ашиглах боломжтой сүүлийн үеийн бүтээл “Сталкер” нано нисэх онгоцоо танилцуулна.