Хоёр хуруу зайгаар ажилладаг японы робот Гиннесийн номонд оров. Францын автомашины уралдаан болдог замд энэ робот 23 км 726 метр зам туулжээ. Робот техникийн олон улсын уралдаанд нэг бус удаа түрүүлж байсан Японы нэрд гарсан зохион бүтээгч Томотака Такахаси техникийн энэ шинэ бүтээлийг зохион бүтээжээ. Түүний сүүлийн бүтээл нь нэрд гарсан компанийн зайн реламны бэлэг тэмдэг юм. Мотоцикл шиг гурван дугуйтай давцангийн жолооны ард нуруундаа алкалин хоёр зай үүрсэн хөх шар робот сууж байгаа реклам юм. Дагалдах машины хэт ягаан туяагаар роботыг удирддаг. Францын захын Ле-Ман хотод тусгайлан бэлтгэсэн 4,2 км тойрог замыг робот туулжээ.