“Байгаль орчмын залуус Халх голын баатаруудад” олон улсын экспедиц 8-р сарын 10-нд Эрхүүгээс хөдөлн0ө. Эрхүү мужийн засгийн газар, олон нийтийн байгууллага энэ аялалыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулсан оюутан, залуучуудын байгууллагын төлөөлөгчид долоо хоног барилгын ахлагч, багш нарын удирдлаганд суралцана. Тэд залууст монгол хэлний анхан шатны мэдлэг олгож, шашин болоод хөрш орны хүмүүсийн ахуй амьдралын онцлогийг танилцуулж, сахилга баттай байх, дүрэм журмыг танилцуулна. Экспедицид оролцогчид өнөөдөр аялалын бэлэг тэмдэг бүхий дүрэмт хувцас авлаа. Архив, соёлын сайд Виталий Барышников экспедицид оролцогчдын анхаарлыг Монгол улс болон Эрхүү муж хэдэн арван жил бат бэх нөхөрсөг харилцаатай болох баримтанд хандууллаа. Соёл, эдийн засаг, бусад салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх байр суурьтай болохыг монголын ард түмэнд таниулаад зогсохгүй нөхөрсөг, түншийн харилцааг хөгжүүлэхэд залуучуудыг чиглүүлэх нь энэ арга хэмжээний гол зорилго юм.