Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн жилийн 8-р сард Гүрж-Өмнөд Осетийн хямарлыг зохицуулахад хувь нэмэр оруулсанд Францын ерөнхийлөгч Николя Саркозид баяр хүргэв. Эмгэнэлт үйл явдал эхэлсэн ойг тохиолдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Францын ерөнхийлөгч Николя Саркозид баяр хүргэсэн захидал илгээв. Саакашвилийн түрэмгийллийг таслан зогсоох Орос улсын хүчин чармайлтад Франц улсыг Европын Холбооны даргын хувьд нэгтгэсэн нь үр нөлөөтэй байсан. Харин Медведев-Саркозийн тохиролцоо урьдын адил Өвөркавказын энэ бүс нутагт зан үйлийг зохицуулах цорын ганц хууль хэвээр байна. Гүржийн нутагт мониторинг хийж байгаа Европын Холбооны төлөөлөгчдийн үйл ажиллагаанд Москва бүхэлдээ сэтгэл хангалуун байна гэж Д.Медведев хэллээ. Шинэ хоёр улс бий болсон бодит байдлыг харгалзан НҮБ болоод Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид тус бүс нутагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх параметрыг уялдуулж чадаагүйд харамсаж байгаагаа тэр илэрхийлэв. Гүржийн зүгээс “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг” хүч хэрэглэн сэргээхээр сүрдүүлж байгаад ерөнхийлөгч түгшиж байна. Үүнтэй холбогдуулан Гүрж, Өмнөд Осет, Абхазийн хооронд хүч үл хэрэглэх тухай, мөн бусад улс орон Саакашвилийн дэглэмд зэвсэг нийлүүлэхээ зогсоох тухай гэрээг нэн даруй байгуулах шаардлагатай байгааг тэр тэмдэглэв.