Ижил мөрний эрэг дээрх Марий-эл бүгд найрамдах улсын Йошкар-Оле хотод А(Н1N1) томуугийн вирусээр халдварласан байж болзошгүй 22 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэв. Болгарын Бургас хотын олон улсын хүүхдийн эрүүл мэндийн төвд амраад ирсэн тус бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны ажилтнуудын хүүхдүүд вирусын халдвар авсан байж болзошгүй байгаа тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Орос улсад оны эхэнд томуугийн вирусээр халдварласан 55 тохиолдлыг бүртгэсэн билээ. Гадаадад сурч, амраад ирсэн хүмүүс голдуу томуугийн вирус тээгч байна. Шинэ төрлийн вирусээр дэлхийн хэмжээнд 199 мянга гаруй хүн халдварлаж, бараг 1500 хүн амь насаа алджээ.