Орос, Өмнөд Солонгос улс 16-20-р зууны үеийн Солонгосын түүхийг судлахад архивын материал болоод шинжээчдээ солилцохоор тохиролцов. Хоёр орны түүхчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай меморандумд Оросын тэнгисийн цэргийн флотын Архивын захирал Сергей Чернявский болон Зүүн хойд Азийн түүхийн сангийн ерөнхийлөгч Ким Ён Док нар гарын үсэг зурлаа. Оросын улс төрчид сүүлийн хэдэн зуунд Солонгосын талаар, мөн 1904-1905 оны Орос-японы дайны үеэр ямар байр суурьтай байсныг солонгосчууд ихээхэн сонирхож байна. Солонгосын нэг музейд хадгалж байсан Оросын “Варяг” домогт хөлөг онгоц болон 1904 онд японы агаарын цэргийн ангитай тэгш бус тулаанд оролцсон загас агнуурын “Кореец” хөлөг онгоцны далбааг саяхан Орос улсад буцааж өгсөн юм.