Оросын теннисчин Мария Шарапова 700 мянган долларын шагналын сантай Лос Анжелес дахь Эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэмцээний хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Энэ тэмцээнийг АНУ-ын нээлттэй “Их дуулга” цуврал тэмцээний төгсгөлийн, дөрөв дэх бэлтгэл гэж үзэж байна. Шараповын дараагийн өрсөлдөгч түүний нутаг нэгт Вера Звонарёва байж магадгүй байна. Вера Звонарёва италийн тамирчин Флавия Пеннетатай тоглоно.