Москва орчмын Жуковск хотод 8-р сарын эцэст болох МАКС агаар-сансрын олон улсын 9 дэх үзэсгэлэнг сонирхогчид Супержет-100 шинэ нисэх онгоцыг үзэх боломжтой. Орос улсын худалдаа, аж үйлдвэрийн сайд Виктор Христенко энэ тухай нисэх онгоцны үзэсгэлэнг зохион байгуулах хорооны хуралдааны үеэр мэдэгдэв. Хямарлыг үл харгалзан МАКС үзэсгэлэн энэ удаа өнгөрсөн жилийнх шиг нүд хужирлах олон үзмэртэй байна. Үзэсгэлэнд нисдэг тэрэг, байлдааны техникийн шинэ загварыг үзүүлнэ.