АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер улсын өрийн хязгаарыг дээшлүүлэх хуулийн төслийг аль болох хурдан батлахыг баасан гаригт хууль тогтоогчдоос хүслээ. Одоо энэ үзүүлэлт хуулинд зааснаар 12,1 триллион доллар байна. Сангийн сайд Конгресст олонх болдог ардчилсан намын удирдагч Гэрри Ридын нэр дээр хаягласан захидалдаа, засгийн газар 10-р сарын эхэнд улсын өрийн хязгаарт хүрч, анх удаа өрөө барагдуулж чадахгүй байдалд орно гэжээ. Конгресс сангийн сайдын хүсэлтийг харгалзана гэж найдаж байна. Эсрэг тохиолдолд АНУ улсын үнэт цаас эзэмшигчдэд нэг удаа боловч төлбөр төлөхгүй тохиолдолд улс орны зээлийн рейтингт ноцтой цохилт болно.