Орос улс өнгөрсөн жилийн 8-р сард Өмнөд Осетид албадан энх тайван тогтоох ажиллагаа явуулах шалтаг хайгаагүй. Гүрж олон хүнийг хамарсан цэргийн хүчээр халдахад үүнээс өөрөөр хариулахаас аргагүй байсан гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден саяхан Тбилист айлчлах үеэрээ, “Орос улс Гүржид цөмрөх шалтгийг ашигласан” хэмээн хэлсэнд элчин сайд ийнхүү хариулсан юм. “Цхинвалийн энгийн иргэдийг нойрон дунд нь олон удаа реактив гарнатомет харвасан, мөн Гүржийн танкууд өмнөд Осетийн тосгоныг дайран сандаачсаны хариуг бид өгсөн”гэж оросын төлөөлөгч бямба гаригт мэдэгдэв. Хэрэв Орос улс үнэхээр шалтаг хайсан бол АНУ болон бусад улс Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг ашиглах байсан гэж Виталий Чуркин ярив.