Орос, Өмнөд Осет болон бусад улсад Гүрж өнгөрсөн оны 8-р сард оросын энхийг сахиулагчид болон өмнөд Осетийн хүн амын эсрэг халдан түрэмгийлсэн эмгэнэлт үйл явдлыг тэмдэглэж байна. Гүржийн цэрэг 8-р сарын 7-8-ны шөнө Өмнөд Осетийн нийслэл Цхинвалид гал нээсэн билээ. Тэнд, мөн Москвагийн Христосын аврагчийн сүмд “зул өргөх” арга хэмжээ болсон. Залуучуудын хөдөлгөөний төлөөлөгчид амь үрэгдэгсдийн дурсгалд зул өргөлөө. Оросын сүм хийд болон гадаадад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байна. Орос улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр мөргөлдөөний үеэр оросын 60 гаруй цэргийн албан хаагч, хэдэн зуун энгийн иргэн амиа алджээ. “Оросын дуу хоолой” радио болон өнөөдрийн эфирээр эмгэнэлт үйл явдлыг дурсан санана. Оросын радиогийн эфирээр өдрийн турш улс төрч, олон нийтийн зүтгэлтэн, эрдэмтэд ярилцлага өгч, Өмнөд Осетийн оршин суугчид студитэй холбогдоно. Радио компанийн вэб хуудсаас “08.08.08 дайн. Урвагчдын урлаг” баримтат кино үзэх боломжтой.