Орос, Өмнөд Солонгос улс 8-р сарын 7-нд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тэргүүн зэргийн арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж Өмнөд Солонгосын Эдийн засгийн инновацийн сайд Ли Юн Хо ОХУ-ын Засгийн газрын дэд сайд Игорь Сечинтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх энэ төлөвлөгөөний хүрээнд Москва, Сөүл хороо байгуулахаар тохиролцсон тухай Өмнөд Солонгосын сайд хэллээ. Хийн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх шатанд байна гэж Ли Юн Хо мэдэгдсэн юм. “Компаниуд хий нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Бид шахсан, мөн шингэрүүлсэн хий авах бодолтой байна”гэж Өмнөд Солонгосын сайд тайлбарлаллаа.