Орос улсын эдийн засаг сэргэж эхэлж байна гэж америкийн Мэррил Линч бүлгийн шинжээчид үзэж байна. Хямарлын хоёр дахь давалгаа болохгүй гэж тэд үзэж байна. Нефтийн үнэ өсөхийн хирээр Орос улсад бодит салбар дараа нь зээл олгох үйл явц сэргэнэ гэж эдийн засагчид үзэж байна. Рублийн тухайд шинжээчид мөн өөдрөг бодолтой байна. Валютын эрэлт, төсвийн зардал нэмэгдсэний улмаас ханшийг тайлант жилийн төгсгөлд бууруулсны дараа рублийн ханш хурдан бэхжинэ. Рубль ирэх оны төгсгөлд хямарлын өмнөх түвшинд хүрнэ.