Орос улсад спортын хөгжөөн дэмжигчид уриа лоозон, туг, бөмбөр, шүгэл болон дуртай багаа дэмжих бусад хэрэгсэл ашиглахыг хуулиар зохицуулна. Спорт, аялал жуулчлалын яам Дотоод хэргийн яам болон Онц байдлын яамтай хамтран боловсруулсан спортын объектад үзэгчдийн сахилгын түр дүрэмд холбогдох зүйлийг оруулсан тухай Дотоод хэргийн яамны дэд сайд Михаил Суходольский баасан гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Премьер лигийн 185 тоглолтод хөгжөөн дэмжигчид 1000 гаруй тэсрэх хэрэгсэл ашиглаж, хөл бөмбөгийн талбайд 84 удаа эд зүйл шидсэн байна. Үүний улмаас спортын байгууламжид эд материалын асар их хохирол учирчээ. “Түр дүрмийг баталсан тохиолдолд хөгжөөн дэмжигчдийн соёлыг дээшлүүлж, тэд илүү соёлтой биеэ авч явах болно” гэж дэд сайд төгсгөлд нь хэлэв.