Европын Евростат статистикийн агентлаг Европын Холбооны орнуудын цалингийн хамгийн доод хэмжээг нийтэлжээ. Хямарал, үндэсний валютын гадаад валюттай харьцах ханшийг бууруулах зэргээс манай орон энэ үзүүлэлтээр Европын Холбооны хамгийн ядуу орны тоонд багтжээ. Евростатын тайланд Европын Холбооны гишүүдийг гурван бүлэгт хуваасан байна. Чинээлэг бүлэгт багтсан орны цалингийн доод хэмжээ сард 800-аас дээш евро байна. Дундаж бүлэгт энэ үзүүлэлт 400-800 еврогийн хооронд байна. Харин цалингийн доод хэмжээ сард 400 еврогоос бага улс орнууд ядуу бүлэгт оржээ. Амьжиргааны түвшин сайн гэгддэг Москва, нефть олборлолтын бүс нутагт хөдөлмөр хөлсний доод хэмжээ Европын Холбооны хамгийн ядуу орны жагсаалтад багтдаг Румын, Болгарынхаас бага байгаад олон хүн атаархаж байна. Москвад өнгөрсөн оны 9-р сараас цалингийн доод хэмжээ 7650 рубль байсан нь тухайн үед 213 евротой тэнцэж, Латви, Литва, Словакийн өнгөрсөн жилийн цалингийн доод хэмжээнд дөхөж очсон юм. Энэ жил нийслэлийн цалингийн доод хэмжээ 1000 рублээр нэмэгдэж 8700 рубль болж байна. Үндэсний валютын гадаад валюттай харьцах ханшийг бууруулснаас энэ 195 доллартай тэнцэх тул оросын чинээлэг нийслэл энэ үзүүлэлтээр европын дундаж түвшингээс төдийгүй ЗХУ-ын хуучин бүгд найрамдах улс болоод өнөө үед Европын ядуу төрөл садан гэж үзэж байгаа социалист лагерийн орнуудынхаас бүр холдож байна. Европын Холбооны орнуудаас Люксенбургт цалингийн доод хэмжээ хамгийн өндөр 1642 евро байна. Ирландад 1462, Бельгид 1387 байна. Европын Холбоонд цалингийн доод хэмжээ Болгарт 123 евро, Румынд 153 евро, Латвид 232 евро, Литвад 254 евро, Унгарт 270 евро, Эстонид 278 евро, Польшид 281 евро байна. Европын Холбоонд нэр дэвшигч Туркт цалингийн доод хэмжээ 319 евро байна. Орос улс ойрын жилүүдэд цалингийн доод хэмжээний түвшингээр Европын Холбооны ядуу орнуудыг гүйцэж чадахгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Учир нь нийгмийн нэгдсэн татварыг төсвийн бус сангийн төлбөрөөр өөрчлөх тухай хуулийг батлах юм. Энэ төлбөрийн хэмжээ одоо үйлчилж байгаа нийгмийн нэгдсэн татварын хувь хэмжээнээс илүү байна.