Орос улсын банкны Захирлуудын зөвлөл 8-р сарын 10-аас дахин санхүүжилтийн хүүг дөрөвний нэгээр буюу жилийн 11-10,75 хувь болгон бууруулахаар өнөөдөр шийдлээ.Төв банкны гадаад болон олон нийттэй харилцах албанаас энэ тухай мэдэгдэв. Оросын банкны явуулж байгаа ажиллагаагаар хүүгийн хувь хэмжээг бууруулна. Орос улсад он гарснаас хойш дахин санхүүжилтийн хүүг дөрөв дэх удаа бууруулж байна. Үүнийг хүүг бууруулснаар иргэд, аж ахуйн нэгжид олгох зээлийн өртгийг бууруулж, эдийн засгийн хөгжилд таатай нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна