Өмнөд туйлын орчмын стратос мандалд озоны концентрац доошилсноос далайн нүүрс хүчлийн хий шингээх чадал буурч, эцсийн дүнд дэлхийн дулааралтад нөлөөлж байна. Францын эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Дэлхийн далай сав угаадаг шингэнийг шингээдэг парлоны адилаар агаар мандалын нүүрс ус төрөгчийн хийг шингээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Онолын ихэнх загварын дагуу СО2 концентрац нэмэгдэхийн хирээр далайн шингээх чадвар нэмэгддэг. Антарктикт хийсэн ажиглалтаар энэ хамаарлыг баталж чадаагүй. Энэ загварууд далай дээрх озоны цоорхойн нөлөөг харгалзаагүй болохыг суддаачид баталжээ.