Оросын төмөр зам компани сугалааны зах зээлийг судалж байна. Оросын компани агшин зуурын хэд хэдэн сугалаа гаргаж, эдгээрийг худалдах өөрийн гэсэн сүлжээ цэг байгуулах бодолтой байна гэж “Коммерсант” сонин уламжлав. Одоогийн байдлаар “РЖД лото” нэр тэмдэг бүхий 600 орчим цэг байгуулахаар төлөвлөж байна. Оросын төмөр зам компани 3 мянга гаруй вокзалыг нэгтгэдэг бөгөөд сугалаа худалдах цэгээ тэнд байрлуулах юм. Тэгэхлээр Оросын төмөр зам компани сугалаа борлуулагч гурван том компанийн нэг болно гэсэн үг аж. Одоо сугалааны борлуулалтаар “Оросын шуудан” компани тэргүүлж байна. Тус компани 42 мянга орчим шуудангийн салбартай, харин Сбербанк 19,49 манга гаруй салбар банктай. Тус хоёр компани агшин зуурын сугалааны 85 хувийг борлуулдаг аж. Оросын төмөр зам компани энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд сугалааны компаниудтай яриа хэлэлцээ хийж байна.