Орос, Хятад улс гариг хоорондын анхны зондоо Ангараг гаригт хөөргөхөөр бэлтгэж байна. Орос улсын Холбооны сансрын агентлаг болон Хятадын үндэсний сансрын захиргаа энэ тухай зарлав. Манай тоймч Редченко энэ сэдвийн дэлгэрэнгүйг хүргэнэ. Шанхайн агаар сансрын удирдах газрын эрдэм шинжилгээ-судалгааны 509 дэх толгой хүрээлэн зондын зураг төслийг гаргаж, бүтээж байна. Ангараг гаригийг судлах орос-хятадын хамтарсан гэрээний хүрээнд “Инхо-1” хятадын хиймэл дагуулыг ангараг гаригийн тойрог замд гаргахаар төлөвлөж байна. Ангараг гаригийн энгийн хоёр дагуулын нэгнийх нь талаар эрдэм шинжилгээний мэдээ цуглуулах зорилгоор “Фобос-грунт” оросын автомат станцыг дээрх хиймэл дагуултай хамт Ангараг гаригт хөөргөнө. Хоёр аппарат “Союз” цувралын пуужин тээгчийг сансрын орон зайд хүргэнэ. Хятадын хиймэл дагуул дэлхийгээс хөөрснөөс хойш 10 орчим сарын дараа Ангараг гаригийн орчмын тойрог замд орох боломжтой. Амьдрал үүсч, хөгжихөд шаардлагатай эх ундарга ус урьд Ангараг гаригт алга болсон нууцыг тайлахад хожмоо эрдэмтдэд тус болох ус ширгэсэн механизмыг судлах зэрэг дэлхийн хүрээлэн буй орчны талаарх мэдээллийг “Инхо-1” судалгааны хөтөлбөрийн хүрээнд цуглуулна. БНХАУ-ын сансрын хөтөлбөр гадаадын технологийг эзэмших байдлаар хөгжиж байгааг сануулъяа. Хятад улс алдаа, сорил бүхий бартаат, урт зам туулж, дангаараа болон АНУ, Орос улс, Европын Холбоотой хоёр талын үндсэн дээр, мөн сансрыг судлах олон улсын хамтын ажиллагааны системд тулгуурлан сансрын орон зайг эрчимтэй, өргөн хүрээнд эзэмших боломжийг нээсэн дорвитой амжилтанд хүрсэн билээ. Эцсийн дүнд Хятадын урт хугацааны сансрын хөтөлбөрийн зорилт нь жолоодлогот сансар судлалыг хэрэгжүүлэх, урт хугацаанд ажиллах үндэсний эрдэм шинжилгээний сансрын станц байгуулж, сансарт гаргах нь явдал юм. Хэтдээ олон улсын сансрын хөтөлбөр болон ийм хэлбэрийн төсөлд оролцох хэлбэрээр сар болон бусад гаригт эрдэм шинжилгээний аялал хийхээр төлөвлөж байна. Хятадын “Шэньжоу” маягийн сансрын хөлгийг зөвлөлтийн “Союз” хөлгийн бүтээцэд тулгуурлан боловсруулсан нь өнөөдөр хэн ч, тэр дундаа хятадын мэргэжилтнүүд нуухгүй байна. Хятадын мэргэжилтнүүдийг зөвлөлт болон оросын их дээд сургуульд бэлтгэсэн. Хятадын бүх 14 сансрын нисэгч жингүйдлийн бус нөхцөлд ажиллах асуултуудаа Орос улсад боловсруулсан юм. Сансрын нисэгчийн өмсгөл болоод хятадын сансрын нисэгчдийг задгай сансарт гаргахад Орос улс Хятадад тусалсан билээ. Хятадын ажил нэгт нөхөдтэй шууд ажиллаж байгаа оросын сансрын нисэгч Юрий Малеченко энэ талаар ярихдаа, "Хятад улсын хувьд сансрын хөтөлбөр нь юуны түрүүнд 21-р зуунд Хятад улс эдийн засгийн эрс дэвшил гаргах технологи бүтээх, мөн улс орны эдийн засгийг шинэчлэх хэрэгсэл юм. Хүн сансрын орон зайг эзэмшихэд ер бусын технологи боловсруулсан Орос улстай хамтран ажиллах нь мөн чухал үүрэг гүйцэтгэж байна".