Оксфордын их сургуулийн эрдэмтэд сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд гэрлэгсдийн харилцааг судалсан байна. Судалгаагаар дэлхийн хамгийн сайн эр нөхрийг тодруулжээ. Эрдэмтэд “Гайхалтай эр нөхрийг” тодруулахын тулд эхнэртээ хэр тусалж байгааг гол үзүүлэлт болгон сонгожээ. Үүнд хүүхдүүдээ хамтдаа хүмүүжүүлэх, гэр орондоо анхаарал тавьж байгаа, түүнчлэн сав суулга угааж, хувцас хунар угаахад бэлэн зэрэг үзүүлэлт орсон байна. Судалгаагаар шведууд хамгийн сайн эр нөхөр байна. Судалгаанд 12 орны эрчүүдийг шалгаруулжээ. Хоёрдугаарт Норвег, Их Британи харин, Австри, Герман, Австрали улс 10-12 дугаар байрт орсон байна. Дэлхийн шилдэг эр нөхрийг тодруулах судалгаанд Оросын эрчүүдийг сонгоогүй ажээ. Гэрийн ажлыг эмэгтэй хүн хийх ёстой гэж үздэггүй, эрэгтэй эмэгтэй хүн тэнцүү эрхтэй “тэнцүү эрхтэй нийгэм” гэж нэрлэдэг улс орны эрчүүд шалгаруулалтад түрүүлсэн тул орос эмэгтэйчүүд тайвширч болно гэж судалгааны ажлын удирдагч, профессор Альмудена Севилла-Санч хэллээ.