Нэгдсэн вант улсын дунд сургуулийн бага ангид гэр бүлийн харилцаа шинэ хичээл заана. Одооноос британичүүдад 5 наснаас нь эхлэн эхнэрээ зодож жанчих буруу, гэр бүлийн хоёр эвсэг харилцаатай байх нь зөв болох талаар тайлбарлана. Британийн өрхөд сүүлийн жилүүдэд хүчирхийлэл ихэссэнтэй холбогдуулан эрх баригчид шинэ хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар шийджээ. Энэ нь эдийн засгийн шууд хор хохиролтой юм. Засгийн газрын албан ёсны статистик тоо баримтаас үзэхэд эхнэрээ зодож, жанчсан хэргийн улмаас Их Британид жил тутам 40 тэрбум фунт стерлингийн хор хохирол учирдаг байна. Үүнд гэр бүл салах, эмнэлгийн болон сэтгэл санааны тусламж үзүүлэхтэй холбоотой зардал багтжээ.