Камчаткийн Кроноцкийн дархан цаазат газар эвш бамбарууш үрчилжээ. Энэ маш ховор тохиолдол бөгөөд хойгийн хувьд онцгой тохиолдол билээ. Дархан цаазат газрын ажилтнууд баавгай загас барих дуртай газар буюу Курилийн нуурын эрэг дээр эвш бамбарууш үрчилж буй явцыг ажиглажээ. Зундаа энд 300 орчим баавгай цугладаг аж. Сульдаж, доройтсон бамбарууш хоёр бамбаруушаа хөхүүлж байсан эвшид дөхөж очжээ. Эхлээд эвш бамбаруушийг хөөж, тууж байсан ч, бамбаруушд аажмаар дасч, одоо өөрийн бамбаруушийн хамт хөхүүлж байна. Камчаткийн баавгай бусдын үр зулзаганд нэлээд хэрцгий ханддаг болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Нас бие гүйцсэн эр баавгай бамбаруушинд халдах зэрэг зэрлэг хэрцгий тохиолдол нэг бус удаа гардаг. Эвш бусдын үр садыг хөөж туудаг байна. Камчаткад 16 мянган хүрэн баавгай нутагладаг.