Европын Холбооны оршин суугчид интернет хэр ашиглаж байгаа талаар судалгаа явуулахад европчүүдийн гуравны нэг нь интернет ашиглаж үзээгүй байжээ. Европын Холбооны бараг дөрвөн хүн тутмын нэг нь компьютер ашиглаж үзээгүй тухай телевизийн Би-Би-Си компани уламжлав. Үүний шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Нэг хэсэг нь хэрэгцээ байхгүй, нөгөө хэсэг нь шинэ технологи хэт үнэтэй гэжээ. Европт 16-24 насны залуус интернет түлхүү ашигладаг байна. 73 хувь болох насны энэ бүлэгт багтаж байгаа иргэд өдөр бүр интернет ашигладаг аж. Ажилгүй болон 65-аас дээш насны хүмүүс интернет төдий л ашигладаггүй байна. Үүний зэрэгцээ 2004-2008 онд интернет тогтмол ашигладаг европчүүдийн тоо гуравны нэгээр нэмэгджээ.