0Оросын найруулагч Сергей Бодров 9-р сарын 2-12-нд болох Венийн олон улсын 66 дахь кино наадмын уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд оржээ.”Оскар” –ын шагналд хоёр ч удаа нэр дэвшсэн Сергей Бодров Тайванийн нэрд гарсан кино найруулагч Анга Лигийн удирдлаганд шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон байна. Оросын орчин үеийн кино урлагийн нэрд гарсан найруулагчдын нэг Сергей Бодров Америк, Герман зэрэг улсад зургийг нь авсан олон арван кино бүтээжээ. Тэрээр оросын болон олон улсын олон шагнал хүртсэн бөгөөд олон улсын тэргүүлэх кино наадамд тогтмол оролцдог юм.