Гуравдугаар сард хөөргөсөн “Кеплер” тойрог замын ажиглагч аппарат дэлхий шиг гаригийг илрүүлэх чадалтай болохоо харууллаа. НАСА-ийн энэ хөтөлбөрт оролцож байгаа эрдэмтэд энэ тухай уламжлав. Тэдний хэлснээр дуран авай хунгийн одны ордоос эрдэмтдэд тодорхой болсон хэмжээгээрээ Бархасвадь гаригтай дүйцэх хэмжээний гаригийг төвөггүй илрүүлж байжээ. Германы одон оронч Иоганн Кеплерийн нэрээр нэрлэсэн энэ дуран авай Сүүн замд гариг бүхи од хэд байдаг, тэдгээрээс хэдэн гариг зохих температур, хүчил төрөгч, ус шингэн хэлбэрээр байгаа зэрэг амьдралын нөхцөлтэй эсэх асуултанд НАСА хариулт авах бодолтой байна.