Орос улсын санхүүгийн удирдлагууд рублийн гадаад валюттай харьцах ханшийг эрс унагах хувилбарыг авч үзэхгүй. Энэ асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтаагүй гэж Үндэсний банкны зөвлөлд ойрхон эх сурвалж уламжлав. Улсын Думын депутат, зөвлөлийн гишүүн Анатолий Аксаков рублийн гадаад валюттай харьцах бодит ханшийг эрс унагахыг санал болгосон юм. Үндсэндээ экспортод тулгуурласан эдийн засагт энэ ашигтай гэсэн нөхцөл байдлаас үүдэн ийм санаачилга гаргажээ. Үндэсний валютын ханшийг бууруулснаар гадаадаас авч байгаа өрсөлдөх чадвартай бараа таваарын үнэ өсч, оросын компаниудад шаардлагатай импортын тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдэж, шинэчлэлийг гарцаагүй хойш татана хэмээн үзэж байгаа хэд хэдэн шинжээч, эдийн засагч энэ санаачилгыг эсэргүүцэж байгаа юм.