Орос, Турк улс 11-р сард “Өмнөд урсгал” хийн хоолойг барьж эхэлнэ. Хоёр орны ерөнхий сайд В.Путин болон Тайип Эрдоган нарын яриа хэлэлцээний төгсгөлд Орос улсын засгийн газрын дэд сайд Игорь Сечин энэ тухай мэдэгдэв. Турк улс “Өмнөд урсгал” хийн хоолой барих зөвшөөрлийг харгалзсан хийн салбарт хамтран ажиллах тухай протоколд талууд гарын үсэг зурав. Талууд тэнд “Хөх урсгал-2” хийн хоолой барих сонирхолтой байна. Энэ хоолой Орос улсаас Турк улс дараа нь Ойрх Дорнодын улс, улмаар Израль хүртэл үргэлжилнэ. Орос, Турк улс 2011 онд ашиглалтад өгөх “Самсун-Жейхан” хийн хоолойн төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.