“Амь үрэгдэгсдийн дурсгалд зул өргөх” гашуудлын арга хэмжээ өнөөдөр Өмнөд Осетид болж, 2008 оны 8-р сард Гүрж халдан түрэмгийлэх үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Энэ арга хэмжээ шөнө дунд болохоос хагас цагийн өмнө эхэлнэ. Жилийн өмнө Гүрж Цхинвалид гал нээсэн билээ. Хотыг сүйтгэсний дараа оросын олон арван энхийг сахиулагч, энгийн хэдэн зуун оршин суугч амь үрэгдсэн тул Орос улс цэргээ тэнд оруулж, энх тайван тогтооход Гүржийг албадах ажиллагаа явуулахаас аргагүй болсон юм. Наймдугаар сард болсон үйл явдлын ойг тохиолдуулан Москва-Цхинвал энх тайвны төлөөх авто машины марш болж байна. Гүрж 2008 оны 8-р сард халдан түрэмгийлж, Өмнөд Осетийн эдийн засагт ноцтой хор хохирол учруулсан бөгөөд олон хүн орох оронгүй болсон юм. Орос улс тус бүгд найрамдах улс ардын аж ахуйгаа сэргээхэд ихээхэн тусламж үзүүлж байна.